Авто тээврийн салбарт импорт, худалдаа, үйлчилгээ, систем хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч танд БНСУ-ын авто тээврийн салбарт, аж ахуйн зориулалттай авто машины тоноглол, үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээний төхөөрөмж, замын хөдөлгөөний тэмдэг, байгууламж, тээврийн хэрэгслийн хяналт, удирдлага, авто тээврийн платформ, систем хөгжүүлэгч болон дрон үйлдвэрлэгч нартай ганцаарчилсан уулзалт хийх боломжийг олгож байна.
Тус арга хэмжээний хүрээнд БНСУ-ын, салбартаа тэргүүлэгч 15 худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч компанийн төлөөлөл Монгол улсад айлчлан ирж өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтран ажиллах талаар ажил хэрэгч уулзалт хийх болсныг дуулгахад таатай байна.
Улаанбаатар хотноо 2025 оны 9 сарын 9 өдөр, зөвхөн нэг өдөр зохион байгуулагдах “2025 K-Mobility Meet-Up Day” B2B бизнес уулзалтад оролцож, шинэ бараа бүтээгдэхүүн, шинэ үйлдвэрлэгч, шинэ түнш нартай ажил хэргийн харилцаа холбоо тогтоохыг хүсье
[Discussion] хэсгээс Солонгос компани тус бүрийн мэдээлэлтэй танилцах боломжтой.
Хэзээ : 2025 оны 09 сарын 09 өдөр (13:00 – 19:00 цаг дор)
Жич : Урьдчилан бүртгүүлж, уулзалтын цаг авна. Товлосон цагтаа ирж Солонгос компанитай 1:1 ганцаарчилсан уулзалтыг хийнэ. (Орчуулагчтай)
Хаана : Blue Sky Hotel & Tower - Ulaanbaatar
Байршил :
https://maps.app.goo.gl/RB6GK6ptC1LnLsPUA
Бүртгүүлэх линк :
https://forms.gle/WH45ShgSngGXiXet9
Дэгэргэнгүй мэдээллийг 90019019 утсаар авна уу